Дискийн тоог оруул:
Хурд:

"Ханойн цамхаг" гэж юу вэ?

Ханойн цамхаг ( "Брахманы цамхаг" буюу "Лукасын цамхаг" ч гэж нэрлэдэг.) бол математикийн тоглоом юм. Анх энэ бодлогыг 1883 онд Францын эрдэмтэн Эдвард Лукас бодох аргыг нээсэн.Цамхаг нь гурван багана, мөн дундаа нүх бүхий төрөл бүрийн хэмжээтэй хэд хэдэн дискнүүдээс бүрдэнэ. Анх цамхагийн аль нэг баганы суурь хэсэгт хамгийн том дискийг байрлуулж, дээшлэх тусам дискний хэмжээ буурах дараалалтайгаар бүх дискийг багц болгон байрлуулна. Өөрөөр хэлбэл, дискнүүд нь конус дүрс үүсгэх байдалтайгаар бодлогын анхны байрлал өгөгдөнө.

Тоглоомын дүрэм нь юу вэ?

Бодлогын зорилго нь дисктэй баганаас бүх багц дискийг өөр нэг сул баганаруу шилжүүлэх явдал юм. Ингэхдээ дараах энгийн дүрмийг баримтлана.